2003 онд анх 2 хүний санаачилгаар үүсэн байгуулагдсан. Одоогоор гишүүд ба идэвхтэн дэмжигчид нарын нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бидний хийсэн ажлууд:
• 2003 оны сүүлчээр монголын анхны онлайн багийг байгуулж АНУ-ын CAL лигийн улирлын тэмцээнд Chinggis Warriors нэртэйгээр амжилттай оролцсон болно.
• 2003, 2004 онуудад онлайнаар тоглодог Монгол багуудад нэмэгдсэнтэй холбогдуулан Анхны Онлайн Тэмцээнийг 8 багийн дунд mN клубээс зохион байгуулав.
• 2003 онд Монголд анх удаагаа интернэтээр CS тоглох боломжыг олгож онлайн [mN] Server-ийг ажилуулж эхлэв. Энэ сервер нь өнөөдрийг хүртэл ажилласаар байна.
• Клубын албан ёсны вэбсайтыг mN4Life.com хаягаар ажилуулж эхлэв.
• 2005 онд mN клубын гишүүн Blaze Монголын шилдэг тоглогчидын оролцсон киног Mongolian Super Players нэртэйгээр хийж олны хүртээл болгов.
• Chinggis Warriors багийн тоглогч Patriot Дэлхийн шилдгүүдийн цуврал кино болох Underground-2 кинонд өөрийн тоглолтоороо багтан орсон.
• 2005 оны 9р сард mN клубын дэргэдэх анхны тоглоомын төв [mN] нэртэйгээр байгуулагдав.
• 2006 оны 2 сараас эхлэн Монголын анхны дэлхийн жишигт нийцсэн CS1.6 тэмцээнийг [mN] төв дээр сар бүр уламжлал болгон зохиох болов. Энэхүү тэмцээн нь өнөөдрийг хүртэл манай улсад явагдсан тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй тэмцээн болж чадсан юм.
• Сар бүрийн уламжлалт тэмцээнүүдийн бичлэгээр Blaze гишүүн Монголд анх удаагаа цуврал CS-ийн киног хийв.
• 2006 оны 2 сард mN клубын дэргэдэх 2 дахь тоглоомын газар 3,4 хороололд Best[mN] нэртэйгээр нээгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
• 2006 оны 8 сард Монголд анх удаагаа eSport тэр дундаа CS-ийг телевизийн эфирээр амьд тайлбартайгаар үзэгч олонд ШУУД хүргэв.
• 2007 оны 8 сард Монголд анх удаагаа CounterStrike 1.6 төрлөөр лигийн тэмцээнийг [mN] төв дээр амжилттай зохион байгуулав.
• 2007 оны 10 сард хоёр дахь лигийн тэмцээнийг World Arena төвд илүү нарийн зохион байгуулалттайгаар явуулав.