За маргаашнаас эхлээд элдэв жижиг сажиг ажил, бичиг цаас гадуур дотуур гүйх ажил цуврана. Ийм болохоор одоогоор мэдээлж чадах бүхнээ мэдээлэх нь зүйтэй болов уу.
23,24,26нд явагдана гэдгийг Хантулга маань хэлсэн байх. Хамгийн хамгийн гэсэн үг л энэ тэмцээний үеэр ХАМГИЙН их хэлэгдэх байх гэж бодож байна.
Тэмцээн ямар журмаар явахыг зөвлөлдөж байгаа ч гэсэн Double Eliminition журмаар явуулбал хамгийн оновчтой гэж бодоцгоож байна. Хамгийн ихдээ 32 баг бүртгэнэ. Нэг баг 20,000 төгрөг төлж бүртгүүлнэ. Багууддаа онцолж анхааруулах зүйл гэвэл хувцаслалт жигдлэх хэрэгтэй.
Бүртгэлийг World Arena төв дээр 21-ны 1800 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлж буй багт тэмцээний нөхцөл , дүрэм , журмыг багтаасан 2 хуудас , багийн бүртгэлийг бөглөх ёстой 1 хуудас , нийт 3 хуудас материал өгнө. Уншиж танилцаад гарын үсгээ зураад хураамжж төлсөн тохиолдолд бүртгэл 100 хувь хийгдэх юм.
Тэмцээний нийт шагналын сан 1,600,000 төгрөг.
Нэгдүгээр байр - 1,000,000 төгрөг.
Хоёрдугаар байр - 300,000 төгрөг.
Гуравдугаар байр - 200,000 төгрөг.
Шилдэг тоглогч - 100,000 төгрөг.
Шилдэг тоглогчыг хэрхэн тодруулахаа сайн бодох хэрэгтэй юм. Санаа оноо байвал чөлөөтэй хэлээрэй. Олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа.
БСБ сэрвисийн дизайнер нь World Arena болон IT Park-г үзэж тайз заслаа хийх ёстой. Тэмцээн нэлээд олон онцлогтой. Захаас нь дурдвал : Хамгийн өндөр шагналын сан, багуудын хувцас жигдрэлт, mouse scroll дээр +duck команд оруулахгүй гэх мэт. Тэгээд хамгийн чанга бөгөөд сайн зохион байгуулалт чухал байна. Зохион байгуулагч баг 8 хүнээс бүрдэж байна. Хүн болгоноос нэлээд юм шаардана гэдэг ойлгомжтой. Нэгэнтээ л боломж олдсоноос хойш лавхан атгаад авахад алдах юм юу байх вэ?
Оролцох гэж байгаа бүх багууддаа чин сэтгэлээсээ амжилт хүсч байна. Чухал бөгөөд том тэмцээн гэдэг нь ойлгомжтой.
За тэгээд лавлах зүйл гарвал миний 99882628 гэдэг утсаар асуугаарай.