Сервер зүгээр болсон тул киног гадаадад байгаа хэрэглэгчид татаж авах боломжтой болсон тул миний өмнөх бичлэгт байгаа хаягаас татаж аваарай. UBS-ийн нэтрүүлгийг маргаашнаас хүргэх болно. [mN] клубт элсэх хүсэлтэй маш их хүсэлтүүд мэйлээр ирж байгаа тул тэдэнд хандан хэдэн зүйл хэлэх нь хэрэгтэй болов уу гэж бодлоо. Зүгээр нэг тоглогчид одоогоор манай клубт элсэх боломжгүй бөгөөд бодит амьдрал дээр бүтээлч, зохион байгуулагч хүмүүсийг харин бид клубтээ элсүүлэхэд таатай байх болно. Хэрэв та тэнцэнэ гэж үзэж байвал өөрийн танилцуулга, манай клубт ямар хувь нэмэр оруулж чадахаа бичээд мэйл явуулаарай.
Харин манай клуб нь CS-ээс өөр ямар ч төрлийн тоглоомтой огт холбоогүй болно гэдгийг дахин хэлье. Фифа-гийн ямар ч тэмцээн зохиогоогүй, зохиох ч төлөвлөгөө байхгүй. Бид хэлсэн шүү дээ, манай клубын бусад төрлүүдийг та бүхэн манайд элсээд өөрсдөө хөгжүүлээд аваад явж болноо гэж. Зиак тэгээд киногоо татаж үзээд сэтгэгдэлээ бичээрэй, маргаашнаас нэвтрүүлэгтэй уулзъя.
