Acer CS1.6 тэмцээний дэмо болон бичлэгүүдээр хийсэн кино хийхээр өнөөдрөөс эхлэн Монголын ганц супер CS кино найруулагч Галтаа ажилдаа орлоо. Эвлүүлэг болон продюссерлэх хэсэг дээр нь би хамтдаа суух байх. Саяхан би нэг гэрэл зурагчдийн тухай баримтат киног найруулж, продюсерлэж үзсэн. Ойрдоо иймэрхүү сонирхолоороо кино найруулж, эвлүүлж үзэх хоббитой болчихоод байгаа. 10 аад хоногийн дараа гэхэд та мН-ий цоо шинэ нэгэн киног үзэхэд бэлэн болно гэдгийг баттайяа амлах байна. Энэ удаагийн киног өмнөх кинонуудаас арай өвөрмөцөөр хийхээр зорьж байгаа. Гарахаар нь үзэцгээнэ биз. Өнгөрсөн тэмцээнийг баримтжуулах, мөн ойрдоо кино гараагүй байсан учраас энэ киног хийх санаа төрсөн билээ. Хичээл ч орох нь дээ. Саяхан нэг найз маань PS2 дээр Pro Evolution Soccer-ийн тэмцээн зохиосон байсан . Надад FIFA, NBA-аар тэмцээн хийгээч гэсэн хүсэлт маш их ирж байгаа. Одоогоор манай клуб зөвхөн CS дээр суурилсан байгаа гэдгийг энэ дашрамд дахин хэлэх нь зүйтэй байх. Хэрэв та манай клубын бусад төрлүүдийг хөгжүүлэх сонирхолтой байвал бидэнтэй нэгдэхэд таны өмнө бүх зүйл нээлттэй байна..
