2006 оны сүүлд бичсэн нэгэн бичлэгэндээ удахгүй нэгэн том тэмцээн хийх гэж байгаа тухай мэдээллэсэн. Тэгвэл тэрхүү тэмцээн маань 1 сарын 23, 24, 26 нд болох гэж байна. Аваргын төлөө тоглолт нь IT Park-ийн хурлын танхимд болох бөгөөд түрүүлсэн баг 1000$ авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг манай мН клубын ерөнхий зохицуулагч Бадрал тун удахгүй хүргэх болноо. Ерөнхий ивээн тэтгэгч нь BSB Service компани бөгөөд энэхүү болох гэж байгаа тэмцээн нь монголын электрон спортын түүхэн дахь хамгийн том шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Ийм том тэмцээнийг анх удаа эх орондоо мН клубээс гардан зохион байгуулах гэж байгаадаа туйлын их баяртай байна. мН клубээр сонин мэдээ гэвэл энэ л байх шив дээ. Манай ЛАН центр буюу тоглоомын газар МУИС-ийн ЭЗС-ийн хажуугаас нүүгээд Сансарт Цэцэг зочид буудлын хойно очсон гэдгийг бас дуулгах нь зүйтэй болов уу.
Манай онлайн сервер бол зөвхөн mN клубын онлайн CS ертөнцийг хөгжүүлэх зорилготой ажилладаг сервер гэдгийг хүмүүсийг ойлгоосой гэж хүсэж байна. мН клубт жинхэнэ харьяалалтай хүмүүс тэрхүү серверт бараг орж тоглодоггүй бөгөөд ардаа [mN] гэсэн тодотголтой хүн болгон манай гишүүн биш гэдгийг зөвөөр ойлгохыг хүсэж байна. Жинхэнэ гишүүдийн нэрс манай вэбсайтан дээр байрлаж байгаа болно.
Сүүлийн 3 хоног дарааллаад сэтгүүлчдийн дунд зохиогддог сагсны тэмцээнд орчихсон чинь алхаж ч чадахгүй бие хүндүүрлээд хэцүү байнаа. Гэхдээ муугүй бас хүрэл медаль дээр буусан шүү. Нандиад хандаж хэлэхэд манай нөгөө засвар удахгүй дуусна, тэгэхээр сайхан нөгөөхөө хийнээ. Чиний үлдээсэн оффлайныг авч амжаагүй, юу явуулаарай гэсэн байсныг чинь анзаараагүй шүү. Баатар гуай томоотой байгаарай, Эрдэнээ гуай ганц хоёр блог бичвэл яаж байна? Төгөлдөр, Анхаа, Лэгс 3 бас блог бичих ёстой л хүмүүс юмсан даа гэж..
