Ойрд Фифа 08 гэдэг тоглоомыг нилээн эрчимтэйгээр тоглож байнаа. Хамгийн сүүлд хэзээ ингэж тоглоомонд донтож тоглож байснаа ч санахгүй байна. Магадгүй 2 жилийн өмнө CS-д анх орж байх үед ингэж тоглодог байсан байх. Цаг мөч асар хурдан өнгөрөөд л, нэг мэдэхэд шөнө болчихно. Спортын төрлийн тоглоомонд дуртай байсныг ч хэлэх үү. Гэхдээ НБАг хамгийн сүүлд 2003 онд л тоглож байсан. Түүнээс хойш огт спортын төрлийн тоглоом тоглож байгаагүй нь нөлөөлсөн байх. Мөн хөлбөмбөгийн тоглолтууд сүүлийн үед нилээн үзэж байгаа нь тоглоомонд дурлах хүслийг өдөөсөн байж болох юм л даа.
Манайхан ойрдоо юу хийж байна? Миний төрсөн өдөр болох гээд. Бас шинэ он гарах гээд, шалгалтууд эхлэх гээд, завгүй л гүйж байна даа. Бичээд байгаарай охидуудаа.
