Mongolian E-sports League
MeL-Amateur
MeL-Professional
MeL-A болон MeL-P-н бүх тоглолтууд энэхүү дүрмийн дагуу явагдах ба нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг зөвхөн зохион байгуулагч эдлэнэ.
1.ЛИГ зохиогдох газар болон бүртгэлийн тухай /LAN centers & Registration/
1.1 ЛИГ-н тоглолтууд гагцхүү зарлал дээр товлосон тоглоомын төвд явагдана.
1.1.1 Товлосон газраас өөр газар тоглосон тоглолтыг тооцохгүй.
1.2 Бүртгэлийг тухайн төвийн хүлээн авах дээр бүртгэнэ.
1.2.1 Заасан хугацаанаас өмнө бүртгэл явагдаж хугацаа өнгөрсөн бол нэг ч багийг бүртгэхгүй.
1.2.2 Бүртгэл нь багийн ахлагч болон багийн гишүүдийг сайтар тодорхойлсон анкет байх бөгөөд баг тус бүр тухайн анкетийг бүрэн гүйцэд бөглөсөн байна.
1.2.3 Бүртгэл бүрэн гүйцэд бус болон түүнтэй төс бүхий шалтгаантай тохиолдолд бүртгэлийг 100 хувь гүйцээсний дараа тоглох эрх нээгдэнэ.
2.Тоглолт /Match/
2.1 Оролцох багууд ЛИГ эхлэхээс дор хаяж нэг хоногийн өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэх газрыг зарлал дээр тодорхой заасан байна.
2.1.1 ЛИГ эхэлснээс хойш баг бүртгэхгүй.
2.1.2 Багууд бүртгүүлэхдээ багийн гишүүдийн нэрийг тодорхойлох төдийгүй заавал багийн ахлагчийг сонгосон байна.
2.2 Оролцож буй бүх багууд хоорондоо нэг нэг удаа тоглоно.
2.2.1 Тоглолт нь “Баг” , “Хянагч” , “Сервер” , “Бичигч” гэсэн бүрэлдэхүүнтэй байх ёстой. Маргаан гарсан тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Зохион байгуулагч” гэсэн бүрэлдэхүүн нэмэгдэнэ.
2.2.2 Тоглолтууд тухайн үед хэрэглэгдэж буй стандарт картууд дээр явагдана.
2.2.3 Аль карт дээр тоглохыг сугалаагаар шийдэж KNIFE-ROUND буюу хутгаар аль баг давуу талаа авахыг шийднэ.
2.2.4 Тоглолт 15 үе явагдсны эцэст багууд байраа солино. Түрүүлж 16 ялалт авсан баг ялагчаар тодроно.
2.2.5 Тоглолтын нэг үе 1 минут 45 секунд буюу mp_roundtime 1.75 тохиргооны цагаар явагдана. Бэлтгэл хугацаа буюу freezetime 10 секундээр тоологдно.
2.2.6 Хожсон баг +3 оноо авна. Багууд тэнцүү 15 ялалт авсан тохиолдолд TIEBREAK буюу тэнцээ салгах тоглолт гаргахгүйгээр баг тус бүрт +2 оноо өгнө. Харин хожил авч чадаагүй баг +1 оноо авах ба цаашид хуваарын дагуу тоглож өрсөлдөгч багуудаас оноо авах боломжтой хэвээр үлдэнэ.
2.3 Хуваарын дагуу бүх тоглолт явагдаж дууссаны эцэст хамгийн өндөр оноотой 4 баг аваргын төлөө финалын тоглолтод орох эрхтэй болно.
2.3.1 Финалын тоглолтууд 1 , 2 , 3 , 4 гэсэн дарааллыг сугалах журмаар явагдана. 1-2 , 3-4 гэж оноолт таарсан багууд нэг нэг карт санал болгон тоглож хэн түрүүлж 2 карт дээр хожсон нь дээд шатанд гарна. Аваргын төлөө тоглолт мөн адил энэхүү журмаар явагдана.
2.3.2 Финалын тоглолтууд дээр оноо өгөхгүй.
3.Баг /Team/
3.1 Багийн бүрэлдэхүүн 5-6 хүнээс бүрдэнэ. Энэ бүрэлдэхүүнд багийн ахлагч орохгүй байж болох ба тоглолтонд шууд бусаар оролцох боломжтой. Үүнд заавар зөвлөгөө өгөх, багаа дэмжих гэх мэт. Нөөц тоглогч аливаа тохиолдолд бэлэн байх ёстой.
3.2 ЛИГ-т шударга бөгөөд соёлтой оролцож хараалын үг болон нийцтэй бус хэллэгүүдийг ашиглахгүй.
3.3 Бүх төрлийн хориотой арга, програм, картын алдаа ашиглахыг хатуу хориглох ба хэрэглэсэн тохиолдолд санаатай болон санамсаргүйг үл харгалзан хожлыг эсрэг багт өгнө. Энэ тохиолдолд хянагчийн шийдвэрээр баг эсвэл тоглогчын лигт оролцох эрхийг 1 жил хүртэлх хугацаагаар хасна.
3.4 Тоглолтын явцад хараалын үгийг эсрэг багийнханд сонсогдохоор хэлж доромжлох, олонд нийцгүй хэллэгийг бусдад хүргэхийг хориглоно.
3.5 Жигд хувцас болон баг гэдгийг харуулах анхан шатны хэлбэрүүдийг хатуу шаардахгүй.
3.6 Багийн гишүүд өөрсдийн хэрэгслийг хэрэглэж болно. Хэрэгсэлгүй тохиолдолд техникийн анхан шатны бүх шаардлагыг зохион байгуулагч нараас шаардах эрхтэй. Үүнд : бүрэн ажиллагаатай monitor, keyboard, mouse, headset орно.
3.7 CFG file буюу хувийн тохиргооны файлыг ашиглаж болохгүй. Хувийн тохиргоог бичиж бий болгоно.
3.8 Нэг хүн хоёр өөр багт тоглохыг зөвшөөрөхгүй.
3.9 Хариуцсан Хянагчийн зааврыг биелүүлэх үүрэгтэй.
3.10 Хуваарийг зохион байгуулагчаас хүлээн авсан бол цагийг хатуу баримтлах ёстой. Хуваарьт заасан цагийг өөрчлөх ноцтой шалтгаан байвал зохион байгуулагч болон эсрэг багийн ахлагч нартай хамтран өөрчилж болно. Өөрчлөх санал тавиагүй ба цагаасаа хоцорсон тохиолдолд тоглолтыг шууд эхлүүлнэ.
3.11 Бүртгэлийн хураамжийг бүрэн төлсөн үед тоглох боломжтой болно.
3.12 Багийн нэрийг өгөхдөө садар самуун, архи дарс сурталчилсан болон хүчирхийллийг илэрхийлсэн нэр ашиглахыг хориглоно.
3.13 Баг нь 3 тоглолт дараалан оролцоогүй тохиолдолд хасагдана.
4.Хянагч /Auditor/
4.1 Зон буюу хэсэг бүрт хариуцсан хянагч нар ажиллана.
4.2 Хянагч нь багуудын нийт 10 гишүүд бүгд сууснаас хойш 15 минутын дотор тоглолтыг эхлүүлэх ёстой. Энэ хугацаа нь дутуу гишүүн байвал нөөц гишүүнээр нөхөх, нэг хүн 2 багт тоглож буй эсэх, тохиргоог зөв бичиж буй эсэхийг хянахад зориулагдсан болно.
4.3 Хянагч нь тоглолтын шударга байдлыг хангахаас гадна маргаан гарсан тохиолдолд маргааныг эцэслэн шийдвэрлэх хүчин зүйлийг гаргаж ирэх ёстой.
4.4 Багуудын тоглох байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлүүд тоглолтын хэсэгт гаргахгүй байх үүргийг Хянагч хүлээнэ. Жишээ нь : хэт олон хүн хэсгийн бүсэд орж зогсох, ойр хавиар чанга шуугилдах гэх мэт.
4.5 Маргааныг шийдэвэрлэхдээ гагцхүү хоёр багийн ахлагч нартай харьцах ёстой. Хөндлөнгийн ажиглалт болон дүгнэлтийг хэрэгсэхгүй. Шаардлагатай үед зохион байгуулагчидтай хамтран асуудлыг нэн даруй шийдвэрлэж тоглолтыг үргэлжлүүлнэ.
4.6 KNIFE-ROUND эхлэхээс 5 мин өмнө Бичигчид бичлэг эхлүүлэх санамжийг заавал өгнө. Үүнтэй нэгэн адил бичлэг зогсоох санамжийг өгнө.
4.7 Тоглолт дууссаны дараа багууд хэдэн ялалт авсныг зохион байгуулагчид мэдэгдэж мэдээллийн самбарт бичнэ.
5.Сервер /Dedicated (non-listen) server/
5.1 Серверийг гадны бүсэд байрлуулсан байна.
5.2 Counter Strike 1.6 Dedicated , LAN хэлбэрээр сервер үүсгэгдэх ёстой.
5.3 Сервер нь тохируулгын файл болох CMLAserver.cfg эсвэл CMLPserver.cfg -г ЗААВАЛ ажиллуулна. /Лигийн төрөлд тохируулан сонгоно./
5.4 “exec CMLkniferound.cfg” командыг өгч KNIFE-ROUND-г эхлүүлнэ.
5.5 Үүний дараа тоглогчид бэлэн болсны дараа CMLstart.cfg файлыг ажиллуулж эхлүүлнэ.
5.6 Зарлагдсан үеийг хянагчийн заавраар сервер эхлүүлэх ба ингэж эхэлсэн үеийг хүчинтэй үе гэж нэрлэнэ.
5.7 Хүчинтэй үеийг ямар ч тохиолдолд /техникийн саатлаас бусад/ хүчингүйд тооцож дахин эхлүүлэхийг хориглоно.
5.8 Серверийн зүгээс тоглолтод ямар нэгэн хэлбэрээр оролцох болон дур мэдэн тохируулга өөрчлөхийг хатуу хориглоно.
5.9 Сервер 4 дэх үеэс өмнө унтарсан бол тоглолтыг дахин эхлүүлнэ, ингэхдээ авсан ялалтын тоог тэгээс эхлүүлнэ. Сервер 4 дэх үеэс хойш унтарсан бол тоглолтыг дахин эхлүүлэх боловч багуудын авсан ялалтын тоог үргэлжлүүлэн тоолно.
6.Бичигч /HLTV/
6.1 Бичигч нь “MCL-A /эсвэл MCL-P/ - #зохиогдож буй төвийн нэр# - #бичигчийн nickname# - #он# * #сар# * #өдөр#” гэсэн нэртэйгээр серверт холбогдон KNIFE-ROUND эхлэхээс 5 минутын өмнө бичлэг хийж эхлэх ба тоглолт дуусангуут бичлэгийг зогсооно.
6.2 Бичлэгийн нэрийг “#багийн нэр#-vs-#эсрэг багийн нэр#_#бичигчийн nickname#” гэсэн форматаар бичнэ.
6.3 Бичлэгийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах ёстой.
6.4 Бичигчийн зүгээс тоглолт ямар нэгэн хэлбэрээр оролцохыг хориглоно.
6.5 Бичлэг техникийн саатлаас болж зогссон тохиолдолд нэн даруй үргэлжлүүлэн бичих ёстой. Ингэхдээ “#багийн нэр#-vs-#эсрэг багийн нэр#_#бичигчийн nickname#_#nemelt#” гэж бичнэ.
7.Тоглолтын явцад хориглох зүйлс /Prohibitions and dispute on exploits/
7.1 Картын алдаа
7.1.1 Цайруулах алдаа болон түүнтэй төс бүхий аливаа алдааг ашиглахыг хориглоно. De_dust2 карт дээр B сайтны гадаах хайрцаг, de_nuke карт дээр ramp-г цайруулах алдаа гэх мэт.
7.1.2 Давхарлах алдааг ашиглахгүй. De_nuke карт дээр радио дээр давхарлах болон дээд сайтны байшин дээр гарах, de_dust2 карт дээр А сайтны хана өөд гарах гэх мэт
7.2 Дуу чимээны алдаа
7.2.1 Бомб салгахад гардаг өвөрмөц чимээг тасалдуулах, ердийн бус аргаар бомб салгахыг хориглоно. Mouse scroll дээр +use командыг оруулах, гар чийдэнг бомб салгахдаа зэрэг асаах гэх мэт.
7.3 Бамбай авахыг хориглоно.
7.3.1 Санамсаргүй тохиолдлоор бамбай авсан тохиолдолд төрөх цэгийн буланд орхих ба тэр үеийн туршид түүнийг ашиглаж болохгүй.
7.3.2 Бамбай ашигласан /ашиглах гэдэг нь барьж явахыг хэлнэ/ бол тухайн үеийг шууд эсрэг багийн ялалтаар тооцно.
7.4 Бомб тавих тухай
7.4.1 Бомбыг стандарт байдлаар тавьна. Түүнийг давхарлах эсвэл тусламж авч байж салгах байранд тавьж болохгүй.
7.4.2 Бомбыг чимээгүй тавьж болохгүй. Хайрцаг ирмэгдүүлж эсвэл булан ирмэгдүүлж тавьсан бомб чимээ гаргадаггүй ба ингэж тавьсан тохиолдолд тэр хагасын үлдсэн бүх үеийг CT талд өгнө. Бусад тохиолдлоор ч гэсэн чимээгүй тавьсан бомбыг дээрх маягаар тооцно.
8.Шагнал /Award/
8.1 Лиг цорын ганц аваргыг тодруулна. Аваргын шагнал нь мөнгөн хэлбэр болон өргөмжлөлийн хамт олгогдоно.
8.2 Шагналын мөнгөн хэлбэрийг зохион байгуулагчын зүгээс тухай бүрд зарлан олгоно. Ингэхдээ зарлал дээр шагнал заагдаагүй бол нийт цугларсан бооцооны дор хаяж 75 хувийг шагналын мөнгөн хэлбэрт шилжүүлэх ёстой.
8.3 Шагналын мөнгөн хэлбэрийг Өргөмжлөл дагалдана.
9.Зохион байгуулагч /ADMIN (Administrator)/
9.1 ЛИГийн анх санаачилсан хүн нь цаашид ерөнхий зохион байгуулагч гэж явах болно.
9.2 Хамтран зохиогч тоглоомын төв буюу байгууллага , хувь хүнийг зохион байгуулагч гэнэ.
9.3 ЛИГ-н зарлалыг дэлгэрэнгүй, ойлгомжтой аль болох олон хүнд олон замаар хүргэх ёстой. Цаасан зарлалыг хамгийн түрүүнд олон нийтэд хүргэх ёстой.
9.4 ЛИГ-н тоглолтуудын чанартай байдал, техник тоног төхөөрөмжийн хангамжийг зохион байгуулагч бүрэн хариуцна.
9.5 ЛИГ-н тоглолтын явцад гарсан маргааныг зохион байгуулагч нар тухайн тоглолтыг хариуцсан шүүгчтэй хамтран шийдвэрлэнэ.
9.6 Зохион байгуулагч багуудын бүртгэл , оноолт, хуваарийг тодорхой гаргаж хуваарийн дагуу ажиллах ёстой.
9.7 Ямар баг хэзээ хэдэн цагаас тоглохыг нарийвчлан зааж тухайн багуудад энэ мэдээллийг аль болох эрт хүргэх үүрэгтэй.
9.8 ЛИГ-т оролцох эрхийн хураамжийг тухай бүрд зохион байгуулагч зарлан тогтооно.
